Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварт өвчинд гурван тал бий. Гинжин хэлхээг таслахгүй бол халдвар буурахгүй.
Үүнд:
- Халдварын эх уурхай буюу өвчтөн
- Өртөмхий бие буюу халдварт өртөх эрсдэлтэй хэсэг
- Халдвар дамжих зам.
Эрүүл мэндийн салбарыхан маань эхний хоёр буюу оношлох, илрүүлэх, эмчлэх арга хэмжээнүүд дээр хүчээ дайчлан ажиллаж байна. Боломжоороо л сэргийлэх сурталчилгааг хийж байна.
Харин халдвар дамжих замыг таслан зогсооход иргэд, ААН-үүдийн ухамсарт үйл ажиллагаагүйгээр, эрүүл мэндийн салбар дангаараа барих боломжгүй юм.
Халдварын тохиолдол нийтийн дунд тархсан энэ үед та бид хамтдаа хичээж, халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэлээ.