Монголын боксын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгарууллаа. 2021 оны боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-ны өдөр Серби улсын Белград хотноо эхэлнэ. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод энэхүү тэмцээн болох байсан ч зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, цуцалсны торгууль 500 мянган ам.долларыг AIBA-д төлсөн аж.
Боксын ДАШТ-д оролцох тамирчид:
- 48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ
- 51 кг – ОУХМ Х.Энхмандах
- 54 кг – Э.Баярсайхан
- 57 кг – Б.Буяндалай
- 60 кг – О.Тулга
- 63 кг – Б.Төгөлдөр
- 67 кг – Б.Чинзориг
- 71 кг – О.Бямба- Эрдэнэ
- 75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын оронд 57 кг-ын жинд 22 настай Б.Буяндалай ДАШТ-д оролцохоор болжээ.
Э.Гүнтөмөр