Боксын холбоонд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрээр “Есдүгээр сарын 5-ны өдөр боксын холбооны бага хурал болсон. Уг хурлаар намайг боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ өдөр 18 цагт хурал дуусч Элит төв дээр 130 хүн 1,2-р хоол идээд тарсан. Болсон үйл явдал ингээд өндөрлөсөн. Харин тухайн өдрийн 02:30 минутад цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн юм билээ. Тухайн хэрэгт холбогдогчдыг хориод, өнөөдөр хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Улаанбал нэвтрүүлгийн шторик дээр боксын холбооны хурлыг би зохион байгуулаад, орой нь хоол идүүлээд, архидуулаад зодоон хийлгэсэн гэж ташаа мэдээлэлтэй худлаа эвлүүлэг хийсэн байна билээ. Ийм явдал болоогүй.
Боксын холбооны удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарын ёсзүйн зөрчлийн талаар олон гомдол мэдүүлсэн. Сануулах, уучлах гээд олон арга хэмжээг энэ хүнд өнгөрсөн хугацаанд гаргасан юм билээ. Ийнхүү УЗ-ийн гишүүдийн саналаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Уг гаргасан шийдвэр одоо ч зөв гэдэгт бат итгэлтэй байна. Яагаад гэвэл спорт бол сахилга бат.
Боксын холбооны ерөнхийлөгч болох саналыг надад тавьсан. Үүнтэй холбоотойгоор УЗ-ийн 100 хувийн саналаар болсон. Сэтгүүлч Ч.Лодойсамбуу тэгэж их боксын холбоонд санаа тавиад байгаа юм бол, ерөнхийлөгч болж болно. Боксын холбоонд ирж хүсэлтээ өг. Удирдах зөвлөл асуудлыг чин шийдвэрлэнэ. Э.Цэндбаатар тамирчин олон удаа ёс зүйн алдаа гаргасан. Уг асуудлыг авч хэлэлцээд хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Энэ спортод сахилга бат чухал. Өчигдөр сорил тэмцээнд залуу тамирчид жин тус бүрт амжилттай оролцсон”гэв.