Олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр Э.Энхбат начинг зо/дон тамалж, хагас жил эмнэлгийн оронд хадсан нь саяхан билээ. Тэгвэл мөн л олимпийн аварга Э.Бадар-Ууган нүдээ цавчихгүй гөрдөж, хөөрхий залууг хvчир хийлэлд хаяад зогсохгүй холбооноос нь хөөж гаргаж байна!!! Энэ хоёрт монголчуудын хүндлэл зохисонгүй. Иргэд шаардах эрхтэй.
Ялангуяа хууль сахиулах үүрэгтэй хууль зүйн сайд энэ асуудалтай холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Хvчир хийлэгчдэд арга хэмжээ авч, хууль сахиулаагүйн улмаас нэг нь эрүүл мэнд, амь нас, алдар хүндээрээ хохирч байхад нүдсэн нь хариуцлагаас мултарч, юу ч болоогүй мэт хачин сайхан амьдарсаар байна.
Монголын Боксын холбооноос Э.Цэндбаатарыг зо доон хийсэн гэж үндэсний шигшээ багаас 100 хувийн саналаар хассан. Гэвч үнэн хэрэгтээ Э.Цэндбаатарыг тэд бүлэглэн зодож, нэг минут 30 секунд орчим ухаан алдуулсан.
Түүнийг ухаан алдаад шалан дээр хэвтэж байхад нь тэр олон хүнээс хэн нь ч тусламж үзүүлээгүй. Дараа нь Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөж, нэр төрийг нь гутаасан болж таарав уу? Хэрвээ энэ бүхэн нотлогдвол Боксын холбооны удирдлагууд болох Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган нар өөрсдөө хариуцлага хүлээх ёстой шүү!!
Хариуцлага тооц! Огцор! Номыг нь сонссон, боловсролтой, хүнлэг сэтгэлтэй залуусаар ялзарсан холбоодоо удирдуул!