Реппер GEE буюу Мөнх-эрдэнэ хатуу боловч үнэн үгтэй дуу зохиодог, хувийн цахим хуудсаа ч хувийн амьдрал, хувьсгалын ажлаа оруулж мэдээлэн сайн хөтөлдөг болохоор сонирхон дагах хүн олонтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 500000 мянга орчим лайктай бол Реппер GEE-гийн пэйж яг одоогийн байдлаар 600785 лайктай. 690425 дагагчтай болжээ. Ингээд бодохоор реппер BIG GEE яах аргагүй илүү, илүү, том том юм. Тиймээс ч цахим хуудсаа BIG GEE нэрлэсэн биз ээ. Саяхан тэрээр “Нэг мэдсэн фэйсбүүк хуудасны маань лайк 600’000, дагагчдын маань тоо 680’000 хүрсэн байна…Надтай холбоотой мэдээ мэдээллийг сонирхож миний сошиал сувгуудыг дагадаг, риакшн дардаг, сэтгэгдэл бичдэг, цааш нь түгээдэг бүх хүмүүстээ баярлалаа!!!” гэж талархлаа илэрхийлсэн юм.
Дуучид, жүжигчид татвараас бултаж зугтан, тодорхой орлогогүй гэж мэдүүлж, ярьж явах нь цөөнгүй. Харин реппер GEE үнэнч татвар төлөгч. Т.Мөнх-Эрдэнэ буюу реппэр Gee улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед бусаддаа үлгэр дууриалал болж хувь хүний орлогын албан татвараа шударгаар төлөн нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн болжээ.
Тэрбээр “Хүмүүс хийх ёстой зүйлээсээ давуулан хийгээд шагнал авч байгаа бол би хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө шагнал авч байгаадаа жаахан ичиж байна. Над шиг үнэн шударгаар татвараа төлдөг олон хүн бий. Тэр бүхний төлөөлөл болгон намайг шагнасанд баярлалаа.
Энэ шагнал дээр байгаа миний нэрийг мартаарай. Ер нь амьдралдаа зорилго тавиад, түүнийхээ төлөө тэмүүлэлтэй амьдарч байгаа бүх хүний шагнал шүү. Баярлалаа” гэсэн юм. Мөн “Татвараас над руу яриад шилдэг татвар төлөгч боллоо гэхэд Соёлын тэргүүний ажилтан болохоос ч илүү баярласан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.