Эрх чөлөөт ардчилсан МОНГОЛ орны чөлөөт нийгэмд амьдрах боломж олгосон Ерөнхийлөгчөөсөө хүн төрөлхтний эв найрамдлын билигдэл болсон баяр Олимпийн МӨНГӨН МЕДАЛЬ гардан авч буй торгон
Иранд төрсөн Монгол улсын иргэн..
Ээдрээт түүхтэй Молом та Ардчилсан Монголд тавтай морил!
Хоёр жилийн өмнө Токиод Саэид Моллаэй амьдралынхаа хамгийн гашуун ялагдлыг хүлээсэн.
2018 оны дэлхийн аварга Ираны бөх цолоо хамгаалахад бэлэн байсан хэдий ч хагас шигшээд Бельгийн Маттиас Кассэ-д хожигдохоос өөр аргагүй байдалд орсон гэдэг. Учир нь тэр шигшээд шалгарсан бол Израилийн бөх Саги Мукитэй барилдах байсан, харин энэ улсыг Иран хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс ч Моллаэй-д дээд удирдлагаас Бельгид ялагдах тушаал ирсэн байдаг.
Түүний гэр бүлийнхэнд дарамт ирж аюулд орсон тул Саэид арга буюу Кассэ-д элэг бүсээ өгсөн.
Моллаэй дэлхийн аварга болсон Саги Мукид Инстаграмм хуудсаараа баяр хүргэсэн нь Аяатолла-гийн дэглэмд таатай байгаагүй нь мэдээж. Энэ их дарамт шахалт Иран залууг Герман рүү дүрвэхэд хүргэжээ.
Тэрээр нэгэн үе IJF-ийн далбаан дор тэмцээнд оролцсон, Токиод өрсөлдөх боломжоо хайсан.
1979 оны Исламын хувьсгалаас хойш Израильд очсон Ираны анхны тамирчин болсон юм.
Тэр шантралгүй сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан олимпод оролцох мөрөөдөлдөө хүрсэн юм. Токиогоос эхтэй түүний амьдралын ээдрээт хуудас өнөөдөр Токиод цэг хатгаж байна.
Ардчилсан Монголд тавтай морил!