Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн 16-д зодоглосон М.Уранцэцэг Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр яллаа.
Ингэснээр манай бөх шөвгийн наймд Израилын Шира Ришони барилдахаар боллоо. Тэрээр шөвгийн 16-д Испанийн Жулиа Фигуэроаг боолтоор цэвэр ялсан юм.