ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг Их Монголын гудамжинд “Мерседес Бенз Жи-500” маркийн автомашин “Тоёота Премио” загварын автомашинтай мөргөлдөж нэг хүний амь хохирсон хэрэг 2020.01.16-ны өглөө 05:30 цаг орчимд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. УБС 0858 дугаартай “Мерседэс Бенз Жи-500” машиныг жүжигчин Г.Ананд согтуугаар жолоодож явсан билээ.
Жүжигчин Г.Анандын хувьд “Single ladies” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээсэн. Усанд сэлэлт, сагсан бөмбөг, бодибилдингийн спортоор хичээллэдэг. Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн нэгэн юм байна.
Харин түүний хөнөөсөн хүн уул уурхайн инженер мэргэжилтэй нэгэн байсан бөгөөд өнгөрсөн 1 сарын 20-нд хөдөөлүүлж гэр бүл нь уй гашууд автсан байдаг. Тэгвэл тэрээр саяхан өршөөлийн хуулиар суллагдаж эрх чөлөөт нэгэн болсон байна. Юутай ч согтуу жолоо барьж хүний амьнд хүрвэл маш бага хугацаанд ӨРШӨӨГДДӨГ юм байна…
Цаашдаа энэ алдаагаа давтахгүй байхыг залуу жүжигчиндээ захиж хэлье дээ