Эрүүгийн цагдаагийн албанаас охид, бүсгүйчүүдийг орон байраар ханган, бусдад биеийг нь vнэлvvлэхийг зохион байгуулж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий 4 иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий 3 иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар vнэлvvлж байсан үйлдлийг тус тус илрүүлж би/еэ vнэ лэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Мөн Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр коронавирусийн халдвар илэрч, Засгийн газар, УОК-оос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг Эрүүгийн цагдаагийн албанаас гаргахад халдвартай байх үедээ бусдад би/еэ vнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол ч бүртгэгдэжээ
Бусад: Улаанбаатарт газар хөдлөлтийн чичиргээ хоёр минут үргэлжлэв
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс урагш 49 км-т өнөөдөр /2021.7.22/ өглөө 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний чичирхийлэл Улаанбаатарт 09:13-15 минутад мэдрэгдлээ. Энэ талаар Шинжлэх ухаан, одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад:
-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл дөнгөж сая нийслэлд мэдрэгдсэн. Одоогийн байдлаар учирсан хохирол байхгүй бөгөөд аль аль хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн талаар мэдээ хүлээн аваагүй байна. Гэхдээ хохирол учрахаар хэмжээний газар хөдлөлт болоогүй гэдэг мэдээллийг өглөө.