50 тонны шатахуун хадгалах савнаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газарт нэр бүхий Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусад мэдээ:
Сэлэнгэ аймагт болсон 5,2 магнитудын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ
Өнөөдөр 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92. байв.
Түүнчлэн Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Файзер вакцины 92,490 тунг татан авлаа
Өчигдөр буюу долоодугаар сарын 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авчээ.
Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.
Дараагийн татан авалт энэ сарын 28-нд болох бөгөөд 132,210 тунг хүлээн авах юм. Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн ковидын эсрэг вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 57,2 хувийг эзэлж буй юм.