УИХ-ын гишүүн Н.Учралын хүргэн дүү А.Чингүүн Нийслэлийн орон сууц корпорацийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон. Загвар өмсөгч А.Чингүүн гэнэт төрийн албанд томилогдсон нь эхнэрийнх нь ах Н.Учрал гишүүний нөлөө бий биз.
А.Чинүүнийг тус албан тушаалд томилсон хүн нь НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан гэх. Тэрбээр Хотын дарга Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь түүний туслах байжээ. Д.Сумъяабазар, Н.учрал хоёр Сонигинохайрхан дүүргээс хоёр удаа хамт сонгогдсон түншүүд.
Загвар өмсөгч А.Чингүүн өмнө нь гэрээсээ хөөгдсөн, “АПУ”-гийн Батхүү агсны хүүд зодуулсан гэж шуугиулж байлаа. Баян айлд хүргэн орсон тэрээр эхнэрээ дагаж АНУ-д хэсэг амьдарсан. Эхнэр нь “Их засагийн” Ням-Осорын охин, Монголын үндэсний радио телевизийн нэвтрүүлэгч Н.Ундрал. Хувьдаа Рояал нэртэй телевизтэй Н.Унрал ахыгаа УИХ-ын гишүүн болонгуут МҮОНТ-д очсонд олон нийт таатай ханддаггүй.
Хүргэн А.Чингүүн “Hunnu palace” зочид буудлын менежментийг нь хариуцаж, “Hunnu Asia food” хүргэлтийн хоолыг үйлчилгээнд нэвтрүүлсэн ганц ажил бүтээсэн гэх. Харин Америкт эхнэрээ сурах хооронд тавилгын үйлдвэрт ажиллаж байсандаа түшиглэж, тавилгын үйлдвэртэй болсон. Тийм л намтартай, урьд өмнө төрийн албанд огт ажиллаж байгаагүй, хадмынхаа ИЗИС-ийг төгссөн залуу УИХ-ын ахынхаа татаасаар албан тушаалд очлоо.