“Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэг 40 насандаа анх удаа гэрлэж, бяцхан хүүхдийн ээж болжээ. Энэ тухайгаа одооноос ил зарлаж, ээж болсон баяр бахдал, нярай хүүхдээ хэрхэн өсгөх тухай ярилцлага өгч эхэлжээ. Жүжигчин А.Гэрэлцэцэг МАН-ын кадр, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Батсайхантай хамт амьдарч байгаа. МАН-ын ирээдүйтэй гишүүн Батсайхан саяхан жүжигчин А.Гэрэлцэцэгийг Алтан гадас одон авахад цэцэг барин ирж баяр хүргэсэн. Тэрчлэн хамтдаа хөтлөлцөн Сүхбаатарын талбайгаар явж, хамтын амьдралаа тунхагласан билээ.
Германд дээд сургууль төгссөн Батсайхан дарга хань ижлээ алдаж, амьдралын хал зовлон, хатуу хөтүүг туулж явсан нэгэн. Төлөв даруухан Т.Батсайхан, олны танил жүжигчин бүсгүй А.Гэрэлцэцэг хоёр хамтын амьдралаа эхлүүлж, ихэр хүүхэдтэй болсон байна. Ер нь эмэгтэйчүүд 35 наснаас хойш үр хүүхэдтэй болох нь амаргүй байдаг нь биологийн хууль. Харин жүжигчин А.Гэрэлцэцэг Мамба дацан эмнэлэгт байн байн үйлчлүүлсээр үрийн зулай үнэрлэсэн гэж яригдаж эхэллээ. Тиймээс 40-өөс дээш насандаа ээж болохыг хүссэн эмэгтэйчүүд уламжлалт анагаах ухааны Мамба дацан эмнэлгийг их зорих болжээ.