Баригдаж дуусаагүй төмөр замаас Хөдөлмөрийн баатар төрөв. Хоёрхон жил төмөр замд ажиллаад Хөдөлмөрийн баатар болов Н.Удаанжаргал. Саяхан л хүүхэн зoдcoн хэргээр цагдаа дээр байсан нөхөр шүү дээ. Хэнийгээ баатар болгох, шагнах урамшуулах нь Ерөнхийлөгчийн асуудал ч үлдэх үр нөлөө ямар байх бол доо. Өнгөрсөн жилийн усархаг борооноор Х.Баттулгын барьж буй зам урсаж сүрхий шуугиан дэгдээсэн юм даг. Энэ жилийн усан борооноор төмөр зам урсаад явчихвал баатрууд маань яаж хүний царай харах вэ дээ.
Нүдээ олоогүй шагнал нүгэл дагууллаа гэх биш дээ. Тавантолгойн орлогоос хүчээр шахам авч барьсан Төмөр зам хэр удаан настай бол, мөнгө төгрөгийн маапаан, авлигын асуудал АТГ-т байгаа гэдгийг мартаагүй биз дээ. Эрх баригч намын тухайд Х.Баттулгын гайгаар 10 тэрбум ам.долларын хохирол улс оронд учирсан гэж мэдэгдээд буй.
Нэг их баярлахгүй нь илэрхий учраас шалгаад эхэлж мэдэх юм. Төмөр замаар хятадууд ирнэ гэж Монголчуудаа айлгадаг Х.Баттулга баригдаж дуусаагүй, анхны бороотойгоо учраагүй Төмөр замаар нүглээ цайруулах гэж байгаа бол бүтэхгүй ээ. Хоёр жил ажиллаад Хөдөлмөрийн баатар болдог шагналын тогтолцоо бий болсон тул Төмөр замд ажилладаг хүн бүхэн баатар болог. Баатар болох амархан шүү дээ