“Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёр Эрдэнэтэд тоглолтоор явж байгаад муудалцаж, бие биен рүүгээ ус цацаж нэгнээ хүнд, хөнгөн гэмтээсэн. “Энэ хэргийг хэлэлцэх үеэр цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг Ц.Алдармаагийн өмгөөлөгч тавьсан.
Тухайн үед жүжигчин Ц.Алдармаа хоёр өмгөөлөгч авсан байдаг. Тэрчлэн Д.Оюунтуулын өмгөөлөгч “Ц.Алдармаагийн “Гурван гал” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр, нэхэмжилсэн мөнгө болох 1 сая 700 мянган төгрөгийг бэлнээр нь авчирснаа мэдэгджээ. Д.Оюунтуулд хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн хөдөлмөрийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн торгууль оногдуулж, жүжигчин Ц.Алдармаад хүний биед санаатай онц хэрцгий аргаар хүнд гэмтэл учруулсан гэж үзэж 7 жил 10 хоног хорих я.л сонсгосон.
Удалгүй шүүх энэрэнгүй гэдгээ харуулж, хүүхдээ өсгөдгийг нь харгалзан үзэж, тэнсэн харгалзах я.л оноосон юм. Урлагийн тайзан дээр гялалзаж явсан бүсгүйчүүд, эрүүгийн хэрэгт татагдаж, шүүгчдийн өмнө нүүрээ улалзуулан, нүдээ бүлтэлзүүлэн суух нь амар биш нь мэдээж.
Уусан винондоо халамцсан бүсгүйчүүд хамтлагийнхаа хамаг дотоод асуудлаа ярин маргалдсан учраас шүүх хуралд “Шинэ үе”-ийнхэн оролцсон түүхтэй. Тэр тусмаа “Шинэ үе”-ийн Ганбаа хоёр бүсгүйг хэрэлдэн маргалдаж, нэг нь нөгөө рүүгээ буцалсан ус цацаж хүнд гэмтээх үеэр хамт байсан болохоор гэрчийн мэдүүлэг өгсөн гэлцдэг. Жүжигчин Ц.Ганбаяр муухан сумочоос дутуугүй том биетэй эр. Турьхан хоёр бүсгүйг нэгэн рүүгээ буцалсан ус цацахаас нь өмнө салгаж чадаагүй л юм байх даа.
Урлагийн уяхан туяхан сайхан бүсгүйчүүдээс анх удаа хүн онц хэрцгий аргаар хүн гэмтээсэн гэж я.л сонссон Ц.Алдармаа угийн эршүүд нэгэн гэдэг. Хүн уурлаж болно, гэхдээ буцламтгай халуун ус хүн рүү цацна гэж бодохоор л жүжигчин Ц.Алдармааг яагаад ч зөвтгөх аргагүй. “Шинэ үе” продакшны нүүр царай болсон хоёр сайхан бүсгүй хоёулаа хохирогч, шүүгдэгчийн ширээнд суусан асуудал болоод 7 жил өнгөрчээ.
Шүүх хурал болох үеэр “Шинэ үе”-ийн босс Бооёо, хамтлагаасаа шилэрч одсон жүжигчин Г.Ундармаа, Отгонтуяа, Сөрөлт, Билгүүн болон уг хуралд гэрчээр оролцох Ганбаа тэргүүтэй хамтлагийнхан нь ирсэн. Эдний хэн нь ч тэр үеэр ам нээхийг хүсээгүй. Тэр тусмаа “Шинэ үе” хамтлагийн сайхан соёлоор тэргүүлэгч бүсгүй, МУСТА цол аваад 20 гаруйхан хоногийн дараа хүн рүү буцалсан ус цацах хатуу сэтгэл гаргасан нь аймшигтай.