Нэг үе зургаан залуу заан гэгдэж явсан бөхчүүд нас 50 хүрч, хүүхдүүд нь нас нь 30 шүргэж байна. А.Сүхбат аваргын охин С.Гүнжээ нас нь 20 гарч, Америкт суралцдаг. Дархан аварга Г.Өсөхбаярын охин нас биенд хүрч, аавынхаа чац, нурууг авсан олны нүд хужирласан өндөр сайхан бүсгүй байдаг.
Монгол бөхийн ген эмэгтэй талаа дагадаг, охинд дагадаг гэдэг болохоор бөхчүүд Өсөхөө аваргын охинд нүд унагадаг. Бөхчүүд дундаа хамгийн царайлагт тооцогддог Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал Америкт их сургуульд дүүргэж, сургуульдаа багшаар үлдэн багшилж байсан нэгэн. Аав, ээж нь царайлаг болохоор охин нь ч олны нүд булаасан сайхан бүсгүй.
Ц.Пүрэвжаргал эх орондоо ирж, аавынхаа үүсгэн байгуулсан SPS спортын сувгийг удирдаж байгаа. Пушки 2016 онд Мөнхтөр гэдэг залуутай нижгэр хурим хийж, хоёр хүүхдийн ээж болсон. Гэвч хуримнаасаа хойш гурван жилийн дараа дахин амьдрал зохиож, сэтгүүлч Э.Долгионы гэргий болж, саяхан шинэ хүнээ хүлээн авсан. Гурван хүүхдийн ээж болсон Ц.Пүрэвжаргал биеийн галбиртаа анхаарч, спортоор идэвхтэй хичээллэж эхэлжээ.